Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг Худалдан авах ажиллагааны газар, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны алба, “Мерси кор” олон улсын байгууллага хамтран 2014 оны 08 дугаар сарын 20, 21-ны өдрүүдэдБаян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудын Худалдан авах ажиллагааны албадын 30 гаруй албан хаагчид оролцсонтуршлага солилцох уулзалт анх удаа Ховд аймагт амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.

Энэхүү уулзалтын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг Худалдан авах ажиллагааны газраас салбарын 30 гаруй албан хаагчдад “Цахим худалдан авах ажиллагаа зохион байгуулахад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт сургалт,Ховд аймгийн сумдын төрийн захиргааны байгууллагын 70 гаруй албан хаагчдад “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах суурь мэдлэг олгох” сургалтыг үнэ төлбөргүйгээр, Аймгуудын Худалдан авах ажиллагааны албад орон нутагт хэрэгжүүлж буй тэргүүн туршлага, худалдан авах ажиллагааг зохион байгуулахад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар туршлага солилцон спортын нөхөрсөг арга хэмжээ зохион байгууллаа.