Худалдан авах ажиллагааны газар болон нийслэл, дүүргийн худалдан авах ажиллагааны албад хамтран "Ил тод худалдан авалт" нээлттэй өдөрлөгийг 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулсан.

Тус өдөрлөгийн үеэр худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалт зохион байгуулдаг "Худалдан авах ажиллагааны хөгжлийн төв", "Худалдан авах ажиллагааны сургалт, зөвлөгөө өгөх төв", МУИС-ын “Бизнес төв”, “Монголын төвсийн мэргэжилтнүүдийн холбоо” зэрэг төрийн бус байгууллагууд оролцож иргэдэд зөвлөгөө өгч, 90 гаруй иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллийг 50% хөнгөлттэй сургалтанд хамруулахаар бүртгэсэн.

Суурь мэдлэг олгох сургалтын эхний ээлжийг 2014 оны 06 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд МУИС-ийн Бизнесийн сургууль дээр зохион байгуулж 30 иргэн хамрагдлаа.

Хоёрдахь ээлжийн сургалтыг дараагийн 7 хоногт хийнэ.

 Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтэс