Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар жил бүр зохион байгуулдаг "АРД ТҮМЭН ТА ХААН" форумын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар нь "Мерси Корп" Олон улсын байгууллагатай хамтран Black board системийг ашиглан 15 аймгийн Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн, иргэдийн төлөөлөгч, тендерт оролцогч нарт Цахим худалдан авах ажиллагаанд хэрхэн оролцох, бүртгүүлэх  талаар цахим зайн сургалт хийлээ.

Тус системийг нэвтрүүлснээр орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллага болон Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэнүүд орон зайн хамааралгүй сургалтанд хамрагдах бүрэн боломжтой болж байгаагаараа онцлог юм.  2014 онд орон нутагт зохион байгуулах төсөл арга хэмжээг цахим хэлбэрээр зохион байгуулах бөгөөд энэ удаагийн сургалтаар цахим худалдан авах ажиллагаанд орон нутгийн албаны холбогдох мэргэжилтэнүүдийг бэлтгэх зорилготой юм.

Шинэчлэлийн Засгийн газар Засгийн газрын худалдан авах ажиллагааг 2012-2016 онд 100 % цахим хэлбэрт шилжүүлэхээр тусгасан.

Уг ажлын хүрээнд Худалдан авах ажиллагааны газар нь нийт зохион байгуулах 331 төсөл арга хэмжээний 20-30 хувийг цахим хэлбэрээр зохион байгуулахаас өнөөдрийн байдлаар 27,4 хувийг цахим хэлбэрээр зохион байгуулаад байна.