Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар 2014 оны 02 дугаар сарын 27-ний өдөр Шадар сайдын шуурхай хуралдаан боллоо.

Энэхүү хуралдаанаар Худалдан авах ажиллагааны газраас 2013 онд хийж гүйцэтгэсэн нийт төсөл арга хэмжээний талаар товч мэдээлэл өгч, 2014 онд Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулах төсөл арга хэмжээний төлөвлөгөө болон одоогоор хичнээн төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зарласан талаар мэдээлэл хийлээ.

Худалдан авах ажиллагааны газар 2014 онд нийтдээ 141 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулна. Өнөөдрийн байдлаар 47 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг зарласан, 62 төсөл арга хэмжээний тендерийн үнэлгээний хороо байгуулан ажиллаж байна. Нэгдсэн дүнгээр ажлын гүйцэтгэл 45 орчим хувьтай байна.

Мөн тус хуралдаанаар "цахим дэлгүүр"-ийн талаар танилцуулга, мэдээлэл хийлээ. Төрийн байгууллагуудын урсгал зардлын шинжтэй бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг ил тод болгох зорилгоор Худалдан авах ажиллагаанй газраас цахим дэлгүүр”-ийг 2014 оны 04 дүгээр сарын 01-нээс ажиллуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна.эхний ээлжилнд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний 6 агентлагийн бичгийн цаасны худалдан авалтыг цахим дэлгүүрээр явуулна. Цаашлаад шатахуун, ус, дугтуй, хавтас гэх мэт төрийн байгууллагуудын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр худалдан авалтыг “цахим дэлгүүр”-ээр хийх болно.

Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтэс