Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар болон Авлигатай тэмцэх газар хамтран "АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА" уриан доор авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хангах зорилгоор нийт албан хаагчдын авлига, ашиг сонирхолын зөрчлийн талаархи мэдлэгийг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2013-11-01-ний өдөр сургалт, арга хэмжээ, хөгжөөнт тэмцээн зохион байгууллаа.

Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь төсөл, арга хэмжээг хариуцлагатай, түргэн шуурхай, ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, эдийн засгийн хэмнэлттэй, нийгмийн хөгжлийн бодлогыг дэмжсэн, авлигаас ангид зохион байгуулах зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг ба тус хөтөлбөрийг хангаж ажиллахын тулд нэн тэргүүнд Авлигатай тэмцэх газартай байнгын хамтын ажиллагаатай ажилладаг болно.

Тус ажлын хүрээнд Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал, Худалдан авалт хариуцсан Д.Дашдондог болон Захиргаа үйл ажиллагаа хариуцсан дэд дарга Ж.Булгантамир нар авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах хүсэл эрмэлзлэлээ илэрхийллээ.