2014 оны I улиралд газрын даргын 163 тушаал гарсанаас:

- Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр /үнэлгээний хороо байгуулах болон үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай, бусад/ - 104,

- Хүний нөөцийн чиглэлээр /төрийн жинхэнэ албанд томилох, ажлаас чөлөөлөх, тэтгэлэг, чөлөө олгох тухай г.м/ - 54,

- Дотоод үйл ажиллагааны холбогдолтой асуудал /ажлын хэсэг байгуулах, ажил эрчимжүүлэх, цаг үеийн бусад ажил/ - 5 тушаал гарсан байна.

 Мөн 2014 онд Худалдан авах ажиллагааны газрын хэрэгжүүлэх бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг баталсан Төсвийн ерөнхийлөн захирагч нартай байгуулсан хамтарсан тушаалыг 12 яамны сайд, 4 агентлагийн дарга нартай байгуулж, албажуулсан байна.

2014 оны I улирлын байдлаар нийт 563 албан бичиг хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэсэн ба хариутай 34 албан бичигт тухай бүр зохих журмын дагуу хариу өгч, 85 албан бичгийг холбогдох байгууллагад уламжилж, 551 албан бичиг төлөвлөн бусад байгууллагад хүргүүлсэн. Ирсэн бичиг болон өргөдлийн шийдвэрлэлтийн мэдээг 7 хоног бүрийн удирдах ажилтны шуурхай хуралд 8 удаа танилцуулсан бөгөөд үүний үр дүнд хугацаатай ирсэн бичгийн шийдвэрлэлт байгууллагын хэмжээнд сайжирсан.

ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС