Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар нь 2014 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх 129 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Үүнтэй холбогдуулан 2014 оны 02 душаар сарын 07-ний өдөр ХААГ-ын Цахим худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Д.Лхамсүрэн эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, компаниудад цахим худалдан авах ажиллагааны системд хэрхэн бүртгүүлж оролцох болон цахим худалдан авах ажиллагааны давуу тал, анхаарах зүйлсийн талаар мэдээлэл хийж, аж ахуйн нэгжийн төлөөллийн сонирхсон асуултанд хариу өглөө.

2014 он гарснаас хойш ХААГ-т цахим худалдан авах ажиллагаанд оролцох хүсэлтээ гаргаж бүртгүүлсэн 90 гаруй аж ахуйн нэгж байна.

ХААГ-аас 2014 онд зохион байгуулах төсөл арга хэмжээг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулах тул аж ахуйн нэгжүүдийг 7 хоногийн Мягмар, Пүрэв гарагуудын 15:00 цагт ХААГ ирж сургалтанд хамрагдахыг урьж байна.

 ЦАХИМ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС