Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газраас зарласан дараах нэр бүхий тендерийг тендерт оролцогчдоос гаргасан гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хянан үзэх болсон тул тендер нээх хугацааг түр хойшлуулж байна. Үүнд:

  • ХААГ-2014/XXVI.1.17 дугаар бүхий “Умард дэд станцаас кабель шугам татаж, 6 дугаар бичил хороололд шинээр 10 кВ-ын хуваарилах байгууламж барих /Улаанбаатар/”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах,
  • ХААГ-2014-XXVI.1.19 дугаар бүхий “XXVI.1.19 Амгалан дэд станцаас кабель шугам татаж ХТП208-ын дэргэд шинээр 10 кВ-ын хуваарилах байгууламж барих /Улаанбаатар/”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах,
  • ХААГ-2014-XXVI.1.21 дугаар бүхий “35/10 кВ-ын Дашчойнхор 2*6.3 МВА чадалтай шинэ дэд станц барих /Улаанбаатар/”    -ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах,
  • ХААГ-2014-XXVI.1.20 дугаар бүхий “35/6 кв-ын 2*10 МВА чадалтай шинэ дэд станц барьж, 35 кв-ын 7,2 км хэлхээ ЦДАШ татах /Улаанбаатар/-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55,2-д зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ.

Худалдан авах ажиллагааны газар