Дорнод аймгийн 21.8 мянган өрхийн 74.7 мянган иргэн аймгийн нэгдсэн эмнэлэг болон сумын 3 эмнэлэг, 10 сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн 3 төв, 24 хувийн хэвшлийн байгууллагуудаар үйлчлүүлдэг ба хүн амын өвчлөлтийн дийлэнх хувийг хоол боловсруулах эрхтний өвчин, амьсгалын замын өвчин, бөөрний өвчлөл, халдварт өвчин, зүрх судасны өвчлөлүүд эзэлдэг байна.

Хэрлэн сумын Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд нийлүүлэх уушигны рентген зураг, цусны дэлгэрэнгүй шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжийн тендерийн сонгон шалгаруулалтыг Худалдан авах ажиллагааны газар 2014 оны 01-р сарын 20-ны өдөр зарлалаа.

Тус тендер нь 2 багцтай ба 1-р багц Дижитал флюрографийн аппарат 225 сая, 2-р багц Гематологийн анализатор, биохимийн бүрэн автомат анализатор 135 сая төгрөгийн төсөвт өртөгтэй. Эдгээр тоног төхөөрөмжийн санхүүжилт 2014 онд бүрэн олгохоор улсын төсөвт тусгагджээ.

Тендерийн бэлтгэсэн саналыг 2014 оны 02-р сарын 19-ний 09.00 цаг хүртэл цахим симтемд хүлээн авна.