“Монгол Улсад Цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх” төслийн гүйцэтгэгч БНСУ-ын Самсунг СДС компаний төслийн баг 2012 оны 12 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд Худалдан Авах Ажиллагааны Газар (ХААГ)-т ажиллаа. Тус төслийн удирдагч доктор Ким Мин Соб, төслийн ажилтан Мин Хаг Жун, Пак Сан Үн нар ХААГ-ын Цахим худалдан авах ажиллагааны хэлтсийн хамт олонтой хамтран ажиллаж, харилцан туршлага солилцлоо. БНСУлсын Самсунг СДС компаний төслийн багийнхан 2013 оны 2 дугаар сард ХААГ-т дахин ирж нэг сарын хугацаатай ажиллана.