Энэхүү уулзалтын зорилго нь худалдан авах ажиллагаанд оролцох салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад мэдлэг, мэдээлэл өгөх, худалдан авах ажиллагаанд салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах хамтран ажиллах гэрээ байгуулахад оршино.

Уулзалтыг 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 10:00-11:00 цагийн хооронд Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулна.

ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС