Н.Цэрэнсамбуу: Зарлагдах тендерийн 80 хувийг цахимаар явуулна

Тендерийг дагаад авлига, хүнд суртлын асуудал ихээр гардаг. Иймээс төсвийн бараа, ажил үйлчилгээ, худалдан авах үйл ажиллагааг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэх, олон нийтийн хяналт дор ил тод явуулах үүднээс шилэн тендерийн тогтолцоог Худалдан авах ажиллагааны газраас нэвтрүүлж эхэлжээ. Энэ нь тендерийн асуудалтай холбоотой нийгэмд тогтсон гаж үзэгдлийг тодорхой хэмжээгээр бууруулахыг тус газрын мэргэжилтнүүд  сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгдсэн. Энэ оны байдлаар Худалдан авах ажиллагааны газраас 167 төсөл арга хэмжээг цахим байдлаар зохион явуулжээ.

Шилэн тендерийн асуудлаар тус газрын ахлах мэргэжилтэн Н.Цэрэнсамбуутай ярилцлаа.