Зөвлөх үйлчилгээ худалдан авах ажиллагааны хэлтэс нь Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд нийт хуулийн дугаараар зөвлөх үйлчилгээний 72 төсөл, арга хэмжээ буюу задаргаагаар 147 ажил хэрэгжүүлэхээр батлагдсан. Үүнээс Монгол Улсын 2013 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар хуулийн дугаараар 22 төсөл, арга хэмжээ буюу задаргаагаар 45 ажил хасагдаж, нийт хуулийн дугаараар зөвлөх үйлчилгээний 50 төсөл, арга хэмжээ буюу задаргаагаар 103 ажлын худалдан авах ажиллагааг төлөвлөсөн хугацаанд шуурхай зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллалаа. Салбарын яамдын хүсэлтийн дагуу 5 ажлын худалдан авах ажиллагааг тус яамд нь хэрэгжүүлэхээр эрх шилжүүлж, үлдсэн 98 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг бүрэн хэрэгжүүлж дуусч, гэрээ байгуулсан ба гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлснээр ажлын хэрэгжилт 95.1 %-тай байна.Нийт 5 ажил буюу 4.9 % нь худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн шатандаа байгаа бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан ажлыг хэрэгжүүлж дуусгахаар ажиллаж байна.Зөвлөх үйлчилгээний худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт 20 ажлын тендерийн өмнөх нэмэлт мэдээлэл өгөх уулзалтыг зохион байгуулж ажилласан байна. Нийт 8 тендерийг цахим хэлбэрээр хэрэгжүүлсэн байна.

 Зөвлөх үйлчилгээ худалдан авах ажиллагааны хэлтэс нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”, “Цахим сүлжээнд тендерийн урилга, үр дүнг зарлан мэдээлэх журам”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг тайлагнах журам”-ыг тус тус мөрдлөг болгон 2013 онд хэрэгжиж буй зөвлөх үйлчилгээний худалдан авах ажиллагаа бүрийн зар, үр дүнг Зууны мэдээ сонин, Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим хуудас e-procurement.mn болон байгууллагын цахим хуудсанд тухай бүр зарлан мэдээлж байгаа болно.

 Зөвлөх үйлчилгээний төсөл, арга хэмжээний жилийн эцсийн гүйцэтгэлийн мэдээ, тайланг эргэн мэдээлэх болно.  

 Тендерт оролцогчид зөвлөх үйлчилгээний худалдан авах ажиллагаанд оролцохдоо дараах нийтлэг алдааг гаргаж буйг анхаарна уу. Үүнд:

  1. Тендерт оролцогчийн мэдүүлэг хүлээн авах хугацааг анхаарахгүй байх
  2. Саналын хүчинтэй байх хугацааг дутуу, буруу тооцож ирүүлэх
  3. Тендерийн баталгааны хугацаа болон үнийн дүнг дутуу, буруу тооцож ирүүлэх
  4. Тендерийн баталгаа гаргаж буй байгууллагын нэр, хаяг, тендерийн нэр, дугаарыг буруу бичиж ирүүлэх
  5. Тендерийн баталгааг санхүүгийн саналд хавсаргаж ирүүлэх
  6. Санхүүгийн тайланг санхүүгийн саналд хавсаргаж ирүүлэх
  7. Санхүүгийн саналыг битүүмжлэлгүй ирүүлэх
  8. Үнэтэй холбоотой мэдээллийг техникийн саналд хавсаргаж, тусгаж ирүүлэх
  9. Түншлэлийн гишүүдийн мэдээллийг ирүүлэхгүй байх
  10. Тендерт шаардсан нотлох, шаардлагатай баримт, материалыг дутуу ирүүлэх

 

Зөвлөх үйлчилгээ худалдан авах ажиллагааны хэлтэс

Энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу