Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газраас цахим тендер шалгаруулалтад оролцохыг сонирхогч хувь хүн, хуулийн этгээдийг цахим тендерт хэрхэн оролцох талаарх сургалтад урьж байна.

Та цахим системд бүртгүүлээгүй бол доорх линкээр орж танилцаад  "Цахим системд бүртгүүлэх хүсэлт"материалаа бүрдүүлэн Нэг цэгийн үйлчилгээний төвд ирж бүртгүүлсэн байх шаардлагатайг анхаарна уу.

Сургалтыг 7 хоног бүрийн мягмар, пүрэв гаригуудад Худалдан авахажиллагааны газрын Цахим сургалтын өрөө    (106 тоот)-д 3:00 цагт зохион байгуулна.

Та сургалтад оролцохын өмнө "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-тай танилцна уу.

Сэдэв:

 1. Тендерийн урилга хайх, ТББ-тэй үнэ төлбөргүй танилцах

 2. Тендерт оролцох хураамж

 3. Тендер илгээх (тендерийн материал, тендерийн баталгаа)

 4. Тендерийн нээлт, үр дүн

 


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг,  Худалдан авах ажиллагааны газар. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их тойруу 80/1 , Утас: 70111090, Цахим хуудас: www.procurement.gov.mn