2013 оны 12-р сарын 21-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын 408 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын 2014 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт батлагдсантай холбогуудан Худалдан авах ажиллагааны газраас хэвлэлийн бага хурал 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрийн ордонд хийлээ.

Уг жагсаалтад нийт 129 төсөл, арга хэмжээ багтсан бөгөөд үүнээс:

            Бараа- 28 төсөл, арга хэмжээ

            Ажлын- 92 төсөл, арга хэмжээ

            Зөвлөх- 9 төсөл, арга хэмжээ

129 төсөл, арга хэмжээний батлагдсан төсөвт өртөг нь 521,761,200, 000 төгрөг, үүний 256,580,180,000 төгрөг нь 2014 онд санхүүжихээр төсөвт суусан байна.

Худалдан авах ажиллагааны газраас тендер шалгаруулалтын тогтолцоог шилэн болгохоор ажиллаж байгаа ба 2014 онд зарлагдах бүх ажлыг цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн Ерөнхий гэрээний журам 2013 оны 9-р сард Сангийн сайдын тушаалаар батлагдсан ба 2014 ондтөрийн байгууллагуудад байнгын хэрэглэгддэг бичгийн цаас, принтерийн хор, бензин шатахуун гэх мэт бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааг ерөнхий гэрээний журмаар зохион байгуулна.

 

Төсөл, арга хэмжээний багцлалт

Төсөл, арга хэмжээний тоо

 

Төсөвт өртөг

2014 онд санхүүжих

1

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД

3

6,060.00

3,360.00

2

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД

5

6,758.90

4,568.90

3

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙД

5

4,900.00

3,500.00

4

САНГИЙН САЙД

3

9,300.00

5,350.00

5

ХУУЛЬ ЗҮЙН САЙД

2

2,115.00

2,115.00

6

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД

4

32,701.9

9,801.00

7

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД

10

185,427.40

112,093.70

8

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД

22

25,008.7

19,048.70

9

ЗАМ ТЭЭВРИЙН САЙД

22

139,886.10

35,749.50

10

УУЛ УУРХАЙН САЙД

2

1,340.00

1,340.00

11

ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ, АЖ АХУЙН САЙД

6

8,050.58

8,050.58

12

ХӨДӨЛМӨРИЙН САЙД

12

15,439.00

9,871.10

13

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД

12

14,872.70

12,037.70

14

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД

21

69,900.90

29,694.00

НИЙТ

129

521,761.2

256,580.18