БНСУлсын Олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын буцалтгүй тусламжаар “Монгол Улсад Цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх” төслийн гүйцэтгэгч Самсунг СДС компаний төслийн багийнхан Худалдан авах ажиллагааны газарт ажиллахаар 2013 оны 12-р сарын 29-ний өдөр ирлээ.

2014 онд "цахим дэлгүүр" буюу ерөнхий гэрээг хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан Төслийн багийнхан цахим тендер шалгаруулалтын тогтвортой үйл ажиллагааг хангах, мөн ерөнхий гэрээг хэрхэн хэрэгжүүлэх талаар туршлага солилцохоор 1сарын хугацаатай ажиллахаар ирлээ. Худалдан авах ажиллагааны газар нь 2014 онд өөрийн зохион байгуулах төсөл, арга хэмжээний тендерийг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулахаар ажиллаж байна.