Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын 2013 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг Засгийн газрын 2012 оны 131 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан.

Тус газар нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх 399 төсөл арга хэмжээнээс 2013 онд Засгийн газрын 90, 119 дүгээр тогтоолуудаар нийт 40 бараа, ажил үйлчилгээ хасагдаж 359 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс:

Ажил худалдан авах – 219, Бараа худалдан авах – 74, Зөвлөх үйлчилгээ худалдан авах - 66 ажил байгаагаас 193 ажил буюу нийт зохион байгуулах төсөл арга хэмжээний 53,7 хувьд үнэлгээний хороо байгуулан ажиллаж байна.

Гэрээ байгуулсан болон гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн 26, дахин зарласан 7, дахин зарлах 8, үнэлгээ хийгдэж байгаа 27, тендер зарласан боловч нээлт хийх хугацаа болоогүй 86, тендерийн баримт бичиг боловсруулж байгаа 45, үнэлгээний хороо байгуулагдсан боловч  техникийн тодорхойлолт, зураг төсөл ирээгүй дутуу, түр хойшлуулсан 64, нууцад хамаарах, гадаадын зээлээр хэрэгжүүлэх, төсөвт өртөг хэтэрсэн зэрэг шалтгаанаар зарлах боломжгүй 42, үнэлгээний хороо байгуулагдаагүй  124 төсөл, арга хэмжээ байна. Одоогын байдлаар 151 төсөл арга хэмжээний зураг төсөл, ажлын даалгавар, техникийн тодорхойлолт холбогдох яам агентлагуудаас ирээгүй байна.

21 тендер буюу нийт зарласан тендерийн 19 хувийг цахим хэлбэрээр зарласан. Мөн цахим худалдан авах ажиллагаанд оролцох 252 (давхардсан тоогоор) аж ахуйн нэгжийн төлөөлөлд цахим гарын үсэг /PKI/ олгосон.

Төсвийн ерөнхийлөн захирагч нараас 2012 оны Төсвийн тухай хуулиар батлагдсан төсөл, арга хэмжээний зураг төсөл, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг цаг хугацаанд нь ирүүлээгүйн улмаас ажил удааширах үндсэн шалтгаан болж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулж 2013 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар тэмдэглэлээр үүрэг даалгавар өгүүлсэн. Мөн Шадар сайдын шуурхай зөвлөгөөнд       7 хоног бүр танилцуулан салбарын яам, агентлагуудад дээрх шаардлагатай баримт бичгүүдийг ирүүлэх тухай албан тоотыг Шадар сайдаас 3 удаа, Худалдан авах ажиллагааны газраас 5 удаа хүргүүлж, энэ талаар Шадар сайдын хэмжээнд Худалдан авах ажиллагааны газрын удирдлага, яамдуудын төрийн нарийн бичгийн дарга нартай 2 удаа, яамд болон агентлагуудын холбогдох албан тушаалтнуудтай тус бүр 2-3 удаа уулзалт зохион байгуулсан.

Цаашид зураг төсөл, ажлын даалгавар, техникийн тодорхойлолт болон бусад шаардлагатай бичиг баримтуудыг бүрэн ирүүлсэн тохиолдолд худалдан авах ажиллагааг цаг хугацаанд нь зохион байгуулж ажиллах боломжтой байна. Нэгтгэл

 

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР