cover

Тендерийн урилга

Огноо: 2013-04-24
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2013-05-24
Тендер шалгаруулалтын нэр: МСҮТ-ийн дотуур байр /Орхон/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-А-2013/XXYII-5

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос МСҮТ-ийн дотуур байр /Орхон/ -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын нийлбэр дүнгийн дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй байна.
  • Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.
  • 2011, 2012, 2013 он
  • Сүүлийн 3 жил буюу 2010, 2011, 2012 онд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй барилгын ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.
  • 2.1.1, 2.1.3, 2 .2.1, 2.2.2, 2.2.4, 2.2.9

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Хасууцамхаг Багц 1 2,249,415,609₮ ТББ-ийн ТОӨЗ 14.1(ж)-д Төсвийг ЗТБХБ-ын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны 18 тоот, 2012 оны 181-р тушаалуудаар батлагдсан төсөв зохиох дүрмийн дагуу тооцно гэж заасан боловч уг дүрмийн дагуу тооцож ирүүлээгүй.
2 Мон Инж Эм Жи Багц 1 2,208,612,374₮ “Мон Инж Эм Жи“ ХХК борлуулалтын орлогоо 2010 онд 1 820 390 100 ₮, 2011 онд 1 456 312 080 ₮, 2012 онд 1 747 574 496 ₮ гэж ирүүлсэн боловч ТЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын 2013.06.10-ны өдрийн 6/1522 тоот албан бичгээр тус компаний борлуулалтын орлогыг 2010 онд 9 140 700 ₮, 2011 онд 10 050 000 ₮, 2012 онд борлуулалтын орлого байхгүй гэсэн мэдээлэл ирүүлсэн тул ТЕГ-ийн тодорхойлолтыг үндэслэн шаардлага хангаагүй гэж үзсэн.
3 Ньютэнүүн ХХК Багц 1 2,220,038,000₮ - ТББ-ийн ТОӨЗ 4.4.(а)-д Улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ гэж заасан боловч байгууллагын гэрчилгээний хуулбар нотариатаар баталгаажуулж ирүүлээгүй. - ТББ-ийн ТОӨЗ 5.2.(б)-д Сүүлийн 3 жилийн (2010, 2011, 2012 он) аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн хуулбарыг ирүүлнэ гэж заасан боловч 2010 оны аудитын тайлан ирүүлээгүй. - ТББ-ийн ТОӨЗ 5.2.(в)-д Удирдан болон инженер техникийн ажилтнуудын сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ гэж заасан боловч санал болгож буй бүх ажилчдын иргэний үнэмлэхний хуулбар, НДД-ийн хуулбар, зарим ажилчдын дипломын хуулбар ирүүлээгүй. - ТББ-ийн ТОӨЗ 5.2 (з)-д Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн эсэх талаар шүүхийн тодорхойлолт ирүүлнэ гэж заасан боловч шүүхийн тодорхойлолт ирүүлээгүй. - ТББ-ийн ТОӨЗ 5.3 (а)-д Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын нийлбэр дүнгийн дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй байна гэж заасан боловч тус компани нь борлуулалтын орлогоо 2010 онд 461 422 000 ₮, 2011 онд 361 794 418,18 ₮, 2012 онд 1 112 169 169,1 ₮ /нийлбэр нь 645 129 548 төгрөг/ гэж ирүүлсэн боловч, Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын 2013.06.10-ны өдрийн 6/1522 тоот албан бичгээр тус компаний борлуулалтын орлогыг 2010 онд 461 422 000 ₮, 2011, 2012 онд борлуулалтын орлого байхгүй гэсэн мэдээлэл ирүүлсэн тул ТЕГ-ийн тодорхойлолтыг үндэслэн шаардлага хангаагүй гэж үзсэн. - ТББ-ийн ТОӨЗ 5.3 (б)-д Сүүлийн 3 жил буюу 2010, 2011, 2012 онд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй барилгын ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана гэж заасан боловч ирүүлсэн гэрээ, ажил хүлээлгэн өгсөн актууд нь шаардлага хангаагүй.