cover

Тендерийн урилга

Огноо: 2014-01-21
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-02-21
Тендер шалгаруулалтын нэр: Дулааны цахилгаан станц 2-ын Р-4 /АК-6/ турбины шинэчлэлийн ажил /Улаанбаатар/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XXVI.1.65

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Дулааны цахилгаан станц 2-ын Р-4 /АК-6/ турбины шинэчлэлийн ажил /Улаанбаатар/ -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 20000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил ( 2012, 2013 он) Тендерийн материалд санхүүгийн тайлангийн мэдээллийн хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд Цахим худалдан авах ажиллагааны систем нь Үндэсний татварын ерөнхий газрын татвар төлөгчийн мэдээллийн сангаас борлуулалтын орлого, татварын өрийн талаарх мэдээллийг шалгана.
  • Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 онуудад ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх үнийн дүнгийн нийлбэр тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй байна. Уг ажлын гэрээ, ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.
  • 03.8.1. 450°С температуртай, 40.0-өөс доош кгх/см2 даралтанд ажилладаг тоноглолын угсралт, засвар

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо
1 Востокэнергомонтаж ХХК Багц 2,928,868,277₮ 2014-04-03

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Тасхайрхан ХХК Багц 1 2,986,586,681₮ Шалгарсан компанийн үнийн саналаас өндөр үнийн санал ирүүлсэн тул татгалзав.
2 Хасвуу ХХК Багц 1 2,965,880,825₮ Уг ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл 03.8.1 байхгүй тул татгалзав.
3 Мон-Илч ХХК Багц 1 3,031,772,585₮ Татварын Ерөнхий газраас авсан мэдээлэлд 2014 оны 02 дугаар сарын 21-ний байдлаар өртэй байна.