cover

Тендерийн урилга

Огноо: 2014-01-22
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-02-21
Тендер шалгаруулалтын нэр: Эхчүүдийн амрах байрны барилга /Увс, Сагил сум/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XXV.1.61

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Эхчүүдийн амрах байрны барилга /Увс, Сагил сум/ -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 20000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • 1. Сүүлийн 2 буюу 2012, 2013 онуудын борлуултын орлогын нийлбэр нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
  • 2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас доошгүй байна.
  • 3. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 1жил (2012 он)
  • 4. Сүүлийн 2 буюу 2012, 2013 онуудад ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх үнийн дүнгийн нийлбэр тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй төсөвт өртөгтэй ажлыг гүйцэтгэсэн байна.
  •  

     Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай:

    2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

    2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл,шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл)

    2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт\

    2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоодохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоногтөхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт, (Хуучнаар 2.2.2, 2.2.4, 2.2.9)

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ