cover

Тендерийн урилга

Огноо: 2014-01-27
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-02-27
Тендер шалгаруулалтын нэр: Автопарк шинэчлэлт /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XIV-6

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Автопарк шинэчлэлт /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 20000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлого нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй байна
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй байх
  • Ижил төстэй ажлын туршлага: Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас багагүй ижил төстэй тээврийн хэрэгсэл нийлүүлсэн туршлагатай байх

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Бодиз Автомотив ХХК Багц 1 545,000,000₮ Тендерийн ерөнхий нөхцөлийн шаардлага хангаагүй
2 Хурд-Авто ХХК Багц 2 299,000,000₮ Тендерийн ерөнхий нөхцөлийн шаардлага хангаагүй
3 Түвшин саруул ХХК Багц 3 463,600,000₮ Тендерийн ерөнхий нөхцөлийн шаардлага хангаагүй
4 Бодиз Автомотив ХХК Багц 3 466,000,000₮ Тендерийн ерөнхий нөхцөлийн шаардлага хангаагүй
5 Монголхьюндай автомотив ХХК Багц 1 558,810,000₮ Тендерийн ерөнхий нөхцөлийн шаардлага хангаагүй