cover

Тендерийн урилга

Огноо: 2014-02-07
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-03-10
Тендер шалгаруулалтын нэр: Алсын удирдлага бүхий хэт богино долгионы 2 сувгийн радио станцын (RCAG) шинэчлэл, суурилуулалт, 6 иж бүрдэл /Улаанбаатар, орон нутагт/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XVIII.1.53

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Алсын удирдлага бүхий хэт богино долгионы 2 сувгийн радио станцын (RCAG) шинэчлэл, суурилуулалт, 6 иж бүрдэл /Улаанбаатар, орон нутагт/ -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 20000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын нийлбэр нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй байх
  • -
  • Ижил төстэй ажлын туршлага: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 20%-аас багагүй ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагатай байх

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо
1 Радком ХХК Багц 1,199,000,000₮ 2014-03-31

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 АЧ СВС ХХК Багц 1 780,120,000₮ Нийлүүлэх тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл эсхүл дистрибьюторын эрхтэйг нотлох баримт ирүүлээгүй. Ирүүлсэн Northrop Grumman Park Air Systems компанийн Certificate of Origin гэсэн захиаг үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн орчуулга болгож ирүүлсэн байгаа нь шаардлагад нийцэхгүй байна.
2 Ай Ти Зон ХХК Багц 1 1,165,581,670₮ Цахим тендерийн баталгаа ирүүлээгүй
3 Нью Телеком ХХК Багц 1 1,249,931,702₮ 2014.03.10-ны байдлаар татварын өртэй. Шаардлагад нийцэж шалгарсан тендерээс үнийн санал өндөр байна.
4 РФ линк ХХК Багц 1 1,299,466,660₮ - Бараа нийлүүлэлтийн хуваарийг тендерийн бичиг баримтад заасан маягтын дагуу гаргаж ирүүлээгүй - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт ирүүлээгүй - Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй үнийн дүнтэй бараа нийлүүлсэн байх туршлагын талаарх мэдээлэл ирүүлээгүй - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээг нотлон харуулсан баримт ирүүлээгүй - 2014.03.10-ны байдлаар татварын өртэй