cover

Тендерийн урилга

Огноо: 2014-02-14
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-03-20
Тендер шалгаруулалтын нэр: 1в магистралийн Тк-1893-с Тк-117 цэг хүртэлх 1500 метр 2*500 мм-ын шугамыг 2*700 мм шугам болгон өргөтгөх /Улаанбаатар/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XXVI-38

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос 1в магистралийн Тк-1893-с Тк-117 цэг хүртэлх 1500 метр 2*500 мм-ын шугамыг 2*700 мм шугам болгон өргөтгөх /Улаанбаатар/ -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 20000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Сүүлийн 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн барилгын ажлын аль нэг жилд гүйцэтгэсэн борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
  • Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
  • Санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сангаас тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас шаардлагатай мэдээллийг шалгана. Энэ тендерт сүүлийн 3 жил буюу 2011 он, 2012 он, 2013 онуудын санхүүгийн тайланг шалгана.
  • Сүүлийн 3 жил буюу 2011-2013 онуудад дор хаяж нэг удаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна. Ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана./ 16.0-40.0 кгх/см2 даралттай дулааны шугам хоолойн ажил хийсэн туршлагатай байх/
  • Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай.Үүнд: Эрчим хүчний яамны 03.5.2, 03.6, 03.7-д заагдсан ажил, үйлчилгээ гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байна. (мөн туслан гүйцэтгэгчид хамаарна)

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ
1 Сан ХХК Багц 1 2,895,000,000₮
2 Есөн талст оргил констракшн ХХК Багц 1 3,086,312,528₮
3 Aльянс Тек ХХК Багц 1 3,174,860,168₮
4 Бумбод ХХК Багц 1 3,352,115,473₮
5 Бурхантхясаат Багц 1 3,122,059,012₮