cover

Тендерийн урилга

Огноо: 2014-02-21
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-03-24
Тендер шалгаруулалтын нэр: "Соёлын өв"-ийн төвийн барилга /Улаанбаатар/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XIX.1.1.7

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос "Соёлын өв"-ийн төвийн барилга /Улаанбаатар/ -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 20000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • - Сүүлийн 3 жил буюу 2011-2013 онуудын борлуулалтын орлогын жилийн дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй байна.
  • - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.
  • - Сүүлийн 5 жил буюу 2009-2013 онуудад дор хаяж нэг удаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.
  • Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай.

    2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт 2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өргөт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1-5 давхар хүртэл) 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт\ 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт, (Хуучнаар 2.2.2, 2.2.4, 2.2.9)

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Заг ХХК Багц 1 6,834,440,927₮ Гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралтын ажлын тусгай зөвшөөрөл байхгүй.
2 ХераКонстракшн ХХК Багц 1 6,870,935,533₮ Барилгын ажлыг хийж гүйцэтгэх график ирүүлээгүй. Ижил төстэй ажлын гэрээ, ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын акт ирүүлээгүй. Машин механизм, тоног төхөөрөмжүүдийн гэрчилгээний хуулбарыг дутуу ирүүлсэн.
3 Сэнх ХХК Багц 1 6,942,948,000₮ Түншлэлийн гишүүн "Хүжийн гал констракшн" ХХК нь төгрөгийн татварын өртэй. Мөн шаардлага хангсан тендерийн баталгаа ирүүлээгүй.