cover

Тендерийн урилга

Огноо: 2014-02-21
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-03-24
Тендер шалгаруулалтын нэр: Сумын доторх хатуу хучилттай авто зам, 3 км /Завхан, Тосонцэнгэл сум/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XVIII.1.38

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Сумын доторх хатуу хучилттай авто зам, 3 км /Завхан, Тосонцэнгэл сум/ -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 20000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Сүүлийн 3 жил буюу 2011,2012, 2013 онуудын аль нэг жилийнх нь борлуулалтын орлого санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас доошгүй байна.
  • Сүүлийн 3 жил (2011, 2012, 2013 он)
  • Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 онуудын аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.
  • Хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл шаардлагатай /Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна./

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Завхан АЗЗА ХХК Багц 1 1,781,979,797₮ 1. Туслан гүйцэтгэгч Өгөөдэйн зам ХХК-тай байгуулсан гэрээний 3.1-т нийт үнийн дүнгийн 25% туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхээр заасан нь ТОӨЗ.5.2 /и/-д заасныг зөрчсөн байна. 2. Улсын комисс хүлээж авсан 488.0 сая төгрөгийн ажлын акт ирүүлсэн боловч уг үнийн дүн Тендерийн баримт бичигт заасан 30%-д хүрэхгүй байна. 3. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 5-р сард дууссан боловч одоо хүртэл албан ёсоор тусгай зөвшөөрлийг сунгуулаагүй байна. Мөн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан үед 2013 оны 8-р сард замын ажлын гэрээ байгуулан ажил гүйцэтгэсэн байна.