cover

Тендерийн урилга

Огноо: 2014-02-21
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-04-14
Тендер шалгаруулалтын нэр: 35/10 кВ-ын Дашчойнхор 2*6.3 МВА чадалтай шинэ дэд станц барих /Улаанбаатар/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XXVI.1.21

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос 35/10 кВ-ын Дашчойнхор 2*6.3 МВА чадалтай шинэ дэд станц барих /Улаанбаатар/ -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 20000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас доошгүй байна.
  • 2 жил (2012, 2013 он)
  • Сүүлийн 5 жил дор хаяж нэг удаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна. Уг ажлын гэрээ, ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.
  • 03.2.3 – 0.4кВ-35кВ-аас дээш Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар 2.1.2. - Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл) хийх тусгай зөвшөөрөлтэй байх. /Барилга хот байгуулалтын яамнаас олгодог/

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ
1 Монхорус Интернэшнл ХХК Багц 1 1,833,647,746₮
2 Илч хангай ХХК Багц 1 1,816,476,356₮
3 ЭХБУТрест ХХК Багц 1 1,839,300,280₮
4 Гранд повер ХХК Багц 1 1,896,501,700₮
5 Ар Пи энд Эй ХХК Багц 1 1,682,970,335₮
6 Востокэнергомонтаж ХХК Багц 1 1,837,170,779₮