cover

Тендерийн урилга

Огноо: 2014-03-11
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-04-14
Тендер шалгаруулалтын нэр: Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд хийгдэж буй 90 мВт дулааны станцыг нүүрсээр хангах төмөр замын ажил /Дорноговь, Замын-Үүд сум/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XVIII.1.62

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд хийгдэж буй 90 мВт дулааны станцыг нүүрсээр хангах төмөр замын ажил /Дорноговь, Замын-Үүд сум/ -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • - Сүүлийн 2 буюу 2012, 2013 онуудын борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
  • - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 20 хувьтай тэнцүү байна.
  • 2012, 2013 онуудын санхүүгийн тайлан ирүүлнэ.
  • Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 онуудад дор хаяж нэг удаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.
  • - Төмөр замын аюулгүй байдалтай холбоотой дагнасан хэрэглээний салбар зам барих, - Дагнасан хэрэглээний салбар замын дээд доод бүтцийн засвар, үйлчилгээ хийх үйл ажиллагааны гэрчилгээтэй ААНэгж байх ёстой, (Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо
1 Рэйлроүд инженеринг ХХК Багц 1,481,970,235₮ 2014-05-28

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Блут ХХК Багц 1 1,499,800,000₮ Үнийн санал өндөр.