cover

Тендерийн урилга

Огноо: 2014-04-07
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-05-09
Тендер шалгаруулалтын нэр: Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын өргөтгөл /Говь-Алтай, Есөнбулаг сум/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XXII.1.1.16

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын өргөтгөл /Говь-Алтай, Есөнбулаг сум/ -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • - Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь санал болгож буй үнийн дүнгийн 40%-аас багагүй байна.
  • - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй байна.
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил ( 2012, 2013 он) Тендерийн материалд санхүүгийн тайлангийн мэдээллийн хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд Цахим худалдан авах ажиллагааны систем нь Үндэсний татварын ерөнхий газрын татвар төлөгчийн мэдээллийн сангаас татварын өрийн талаарх мэдээллийг, Сангийн яамны e-balance системээс борлуулалтын орлогын мэдээллийг тус тус шалгана.
  • - Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудын аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна
  • Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай:Үүнд

    2.1.1  Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

    2.1.2  Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл,шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл)

    2.2.1  Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт.

    2.2.2  Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоодохиолол,  интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоногтөхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт, (Хуучнаар 2.2.2, 2.2.4, 2.2.9)

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо
1 СБМ Багц 814,598,157₮ 2014-06-18

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 ШАТАТ ХХК Багц 1 814,535,801₮ ТОӨЗ-ны 5.3 /а/: Борлуулалтын орлого хүрээгүй. ТОӨЗ-ны 5.3 /б/: 2012, 2013 онд нэг удаагийн гэрээгээр санал болгож буй үнийн дүнгийн 30% тэнцэх ажил хийгээгүй. ТОӨЗ-ны 5.3 /в/: Машин механизмийн мэдээлэл дутуу ирүүлсэн.
2 Алтан оч бадрал ХХК Багц 1 759,612,859₮ ТОӨЗ-ны 5.3 /б/: 2012, 2013 онд нэг удаагийн гэрээгээр санал болгож буй үнийн дүнгийн 30% тэнцэх ажил хийгээгүй. ТОӨЗ-ны 5.3 /в/: Машин механизм дутуу ирүүлсэн. ТОӨЗ-ны 14.3 Ж 7: "Тендерт оролцогч нь уг тендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэ, хугацаанд багтаан ажлын зураг, тоо хэмжээний дагуу чанарын өндөр түвшинд барилга угсралтын ажлыг гүйцэтгэн дуусгаж ашиглалтанд хүлээлгэн өгөх" баталгааг бичгээр гаргаж ирүүлнэ. Баталгааны бичиг ирүүлээгүй.
3 Орд харш ХХК Багц 1 829,802,570₮ ТОӨЗ-ны 5.3 /б/: 2012, 2013 онд нэг удаагийн гэрээгээр санал болгож буй үнийн дүнгийн 30% тэнцэх ажил хийгээгүй. ТОӨЗ-ны 5.3 /в/: Машин механизм дутуу ирүүлсэн. ТОӨЗ-ны 5.3 /г/: Барилгын инженерийн мэдээлэл дутуу ирүүлсэн.