cover

Тендерийн урилга

Огноо: 2014-04-03
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-05-05
Тендер шалгаруулалтын нэр: Байдлаг дэд станцыг 35/10кВ-ын дэд станц болгон өргөтгөх, 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татах /Улаанбаатар, Багануур дүүрэг/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XXVI.1.26

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Байдлаг дэд станцыг 35/10кВ-ын дэд станц болгон өргөтгөх, 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татах /Улаанбаатар, Багануур дүүрэг/ -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 онуудын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас доошгүй байна.
  • Шаардлагагүй.
  • Сүүлийн 3 буюу 2011, 2012, 2013 онуудын аль нэгэнд 35кВ-ийн ажил гүйцэтгэсэн дүн нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй ажил гүйцэтгэсэн байна.
  • 35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байна.

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ
1 Ар Пи энд Эй ХХК Багц 1 1,180,900,079₮
2 Катодгал ХХК Багц 1 1,422,460,798₮
3 Эрчим ХХК Багц 1 1,380,079,145₮
4 Востокэнергомонтаж ХХК Багц 1 1,302,747,782₮
5 Эрчим Электрик Багц 1 1,350,750,365₮
6 Дэд өртөө ХХК Багц 1 1,197,009,630₮
7 Одкон-Эрчим ХХК Багц 1 1,396,914,945₮
8 Мон энерги консалт ХХК Багц 1 1,458,102,979₮
9 Монхорус Интернэшнл ХХК Багц 1 1,382,023,089₮
10 Инерци ХХК Багц 1 1,294,513,944₮
11 РЗАХХК Багц 1 1,283,409,462₮