cover

Тендерийн урилга

Огноо: 2014-04-09
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-05-12
Тендер шалгаруулалтын нэр: Булганхангай хорооллыг дулаан, цахилгаан эрчим хүчээр хангах /Архангай, Эрдэнбулган сум/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XXVI.1.35

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Булганхангай хорооллыг дулаан, цахилгаан эрчим хүчээр хангах /Архангай, Эрдэнбулган сум/ -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын аль нэг жил нь санал болгож буй үнийн дүнгийн 30%-с доошгүй байна.
  • Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
  • Санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сангаас тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас шаардлагатай мэдээллийг шалгана. Энэ тендерт сүүлийн 2 жил буюу 2012 он, 2013 онуудын санхүүгийн тайланг шалгана.
  • Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн хугацаанд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна. Ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.
  • Зураг төсөл боловсруулах байгууллага нь: 1.3.1: Дулааны шугам гол сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг, 1.3.3: Цахилгаан дамжуулах гол шугам, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг /35 кВ хүртэл/ боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байх. Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь: 03.5.1: 115-250°С температуртай, 0.7-16.0кгх/см2 даралттай дулааны шугам хоолой, ЦТП-ны угсралт, засвар, 03.2.3: 04-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт засвар ажил үйлчилгээ гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байна.

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо
1 Соён Дрийм ХХК Багц 1,761,326,901₮ 2014-07-10

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Сан ХХК Багц 1 1,710,157,000₮ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27.4-д заасны дагуу тендерээс татгалзсан.
2 Хасу-Эрчим Багц 1 1,710,000,000₮ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27.4-д заасны дагуу тендерээс татгалзсан.
3 Мон энерги консалт ХХК Багц 1 1,797,889,639₮ татварын өртэй учир“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 14.1 заалтын дагуу “Мон энержи консалт” ХХК болон “Энерго тех сервис” ХХК-иудын түншлэлийн ирүүлсэн тендерийг ерөнхий нөхцлийг хангаагүй гэж үзэж, тендерийг хянан үзэх шатанд үнэлгээг зогсоон хуулийн 27.4-д заасны дагуу тендерээс татгалзсан
4 Эх голомтын илч ХХК Багц 1 1,619,000,000₮ татварын өртэй тул “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 14.1 заалтын дагуу “Эх Голомтын Илч” ХХК-ийн ирүүлсэн тендерийг ерөнхий нөхцлийг хангаагүй гэж үзэж, тендерийг хянан үзэх шатанд үнэлгээг зогсоон хуулийн 27.4-д заасны дагуу тендерээс татгалзсан.