cover

Тендерийн урилга

Огноо: 2014-04-17
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-05-02
Тендер шалгаруулалтын нэр: Шуудангийн салбарын үйлчилгээний хүргэлтийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-З-2014/24

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Шуудангийн салбарын үйлчилгээний хүргэлтийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Хийж гүйцэтгэсэн үйлчилгээний нийт мөнгөн дүнг ирүүлэх жилийн тоо нь: Сүүлийн 2 жил /2012, 2013 он/
  • Тендерт оролцогчийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн тоо хэмжээ нь хамгийн багадаа 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгөөс багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2012, 2013 он/
  • Тендерт оролцогч нь сүүлийн 5 жилийн хугацаанд дараах ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэж байсан туршлагатай бол захиалагчийн шаардсан туршлагын чадварын доод үзүүлэлтийг хангаж байна гэж нотолно. Үүнд: • Орон нутагт 10-аас дээш нэр төрлийн шуудангийн үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай байх. Тендерт оролцогчийн сүүлийн 3 жилийн аль нэгэн жилийн турш гүйцэтгэсэн Үйлчилгээний тоо хэмжээ нь хамгийн багадаа 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгөөс багагүй байна.
  • a. Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон “Монгол улсын нутаг дэвсгэрт шуудангийн сүлжээ байгуулах, түүнийг ашиглах тусгай зөвшөөрлийн эзэмшигч байх, гэрээний хуулбарын хамт ирүүлэх.

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ
1 Монгол шуудан Багц 1 399,997,600₮