cover

Тендерийн урилга

Огноо: 2014-05-01
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-06-02
Тендер шалгаруулалтын нэр: Залуус хорооллын дэд бүтэц /Дорнод, Хэрлэн сум/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-Б-2014/XV.1.1

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Залуус хорооллын дэд бүтэц /Дорнод, Хэрлэн сум/ -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2011, 2012, 2013 онуудын борлуулалтын хэмжээний дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй байна.
  • Санхүүгийн тайлан ирүүлэх шаардлагагүй
  • Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 онуудад доод тал нь нэг удаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна. Уг ажлын гэрээ, ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.(Ижил төстэй ажилд уг тендерийн баримт бичигт шаардсан тусгай зөвшөөрлийн дагуу гүйцэтгэгдэхээр ажлуудыг тооцно.)
  • Уг ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл: 2.2.4 Дулааны болон усан хангамжийн гол (Магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ
1 Чандмань тал ХХК Багц 1 1,475,501,343₮
2 ААББ ХХК Багц 1 1,468,828,900₮
3 Сүхжин ХХК Багц 1 1,517,960,985₮
4 Хайрхан Бар ХХК Багц 1 1,507,419,045₮