cover

Тендерийн урилга

Огноо: 2014-05-16
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-06-16
Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх "Орон сууцны хороолол" төсөл/Монгол талын хөрөнгө/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-АЭ-XV.1.8

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх "Орон сууцны хороолол" төсөл/Монгол талын хөрөнгө/ -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • - Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлого нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.
  • - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас доошгүй байна.
  • - Санхүүгийн тайлан ирүүлэх шаардлагагүй бөгөөд сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого болон санхүүгийн тайланг цахим системээс шалгана.
  • Сүүлийн 2 жилд дор хаяж нэг удаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.
  • Багц-1, Багц-5-"1.2.5, 2.2.2, Багц-3-1.3.3, 2.2.8, Эрчим хүчний яамны холбогдох заалтыг дүйцүүлэн үзнэ, Багц-4-1.2.1, 2.1.1, Зам тээврийн яамны холбогдох тусгай зөвшөөрлийг дүйцүүлэн тооцно. /3 км хүртлэх/, Багц-6-"1.2.5, 2.2.2Мэдээлэл харилцаа холбооны газрын холбогдох тусгай зөвшөөрлийг дүйцүүлэн тооцно

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо
1 Си Эйч Си ХХК Багц 259,172,195₮ 2014-07-28
2 И Эн Си Си ХХК Багц 241,496,945₮ 2014-07-28

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Ий Би Си ХХК Багц 5 1,393,245,433₮ Түншлэлийг төлөөлөх этгээд “Ий Би Си” ХХК нь тусгай зөвшөөрөл, инженер техникийн ажилчид болон түргэн хөрвөх хөрөнгө болон авах боломжтой зээлийн шаардлагыг тус тус хангаагүй.
2 Идэр тэс ХХК Багц 3 262,887,520₮ Ирүүлсэн ажлын зураг, зураг төсөл боловсруулах ажлын даалгаварын шаардлага хангаагүй. Санал болгосон барилгын инженер нь 2013 онд сургууль төгссөн байгаа нь уг шаардлагыг хангаагүй байна.