cover

Тендерийн урилга

Огноо: 2014-01-24
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-02-24
Тендер шалгаруулалтын нэр: Үндэсний номын сангийн барилга /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XIX.1.1.8

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Үндэсний номын сангийн барилга /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/ -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь 4.5 тэрбум төгрөг /Дөрвөн тэрбум таван зуун сая/-өөс багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас доошгүй байна.
  • шаардлагагүй
  • Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 онуудад хамгийн багадаа нэг удаа 3,6 тэрбум төгрөг /Гурван тэрбум зургаан зуун сая/-өөс багагүй төсөвт өртөгтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна.
  • БХБЯ-ны 2.1.4, 2.2.1, 2.2.2.

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Заг ХХК Багц 1 12,268,862,217₮ 1. Татварын ерөнхий газрын тодорхойлолтоор 133 (нэг зуун гучин гурван мянга) төгрөгийн татварын өртэй. 2. ТОӨЗ-ны 20.1, Тендерийн үнэлгээний зааврын 6.3-т заасан шаардлагын дагуу тендер хүчинтэй хугацааг заагаагүй тул ь тендерээс татгалзах үндэслэл тус тус болсон.
2 Жухуа групп ХХК Багц 1 11,899,810,608₮ 1. ТОӨЗ-ны 20.1, Тендерийн үнэлгээний зааврын 6.3: Тендер хүчинтэй байх хугацааг ТББ-т захиалагчийн шаардсанаас дутуу тогтоосон, эсвэл тендер хүчинтэй байх хугацааг заагаагүй нь тендерээс татгалзах үндэслэл болно. 2. ТОӨЗ-ны 5.3 (г): Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженерийг тушаалаар томилсон байна. Сертификаттай байна. Тус шаардлагыг хангаагүй. 3. ТОӨЗ-ны 5.3 (д): Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 онуудад дор хаяж нэг удаа 3,6 тэрбум төгрөг /Гурван тэрбум зургаан зуун сая /-өөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна. Уг ажлын гэрээ, ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг ирүүлээгүй. 4. ТОӨЗ-ны 5.3 (в): Удирдах болон инженер техникийн ажилтнуудын сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан хуулбар ирүүлнэ.PDF хэлбэрт шилжүүлнэ. /Мөн мэргэжилтэй ажилчдын мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг ирүүлээгүй.