cover

Тендерийн урилга

Огноо: 2014-06-04
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-07-04
Тендер шалгаруулалтын нэр: Цэцэрлэгийн барилга, 150 ор /Орхон, Баян-Өндөр сум/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XVII.1.1.185

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Цэцэрлэгийн барилга, 150 ор /Орхон, Баян-Өндөр сум/ -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • - Сүүлийн 3 жилийн хугацаанд гүйцэтгэсэн борлуулалтын хэмжээний дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
  • - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.
  • Шаардлагагүй
  • - Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн хугацаанд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна. Ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.
  • 1. Зураг төсөл боловсруулах байгууллага нь: 1.2.1. 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл боловсруулах Тусгай зөвшөөрөлтэй байна. 2. Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь: 2.1.1: Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, 2.1.2: Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1-5 давхар хүртэл), 2.2.1: Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, 2.2.2: Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт, /хуучнаар 2.2.2, 2.2.4, 2.2.9 заалтууд хамаарна/

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо
1 Хялганат нуга ХХК Багц 1,077,759,919₮ 2014-08-19

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Арь констракшн ХХК Багц 1 1,248,206,368₮ Ижил төстэй ажлын шаардлага хангаагүй, шалгарсан оролцогчоос өндөр үнийн саналтай.