cover

Тендерийн урилга

Огноо: 2014-06-05
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-07-07
Тендер шалгаруулалтын нэр: Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл /Дорноговь/ - ын “Ложистикийн төвийн гадна холбоо хангамжийн ажил”
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XVIII.1.7-1

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл /Дорноговь/ - ын “Ложистикийн төвийн гадна холбоо хангамжийн ажил” -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Сүүлийн 3 жил буюу 2011,2012, 2013 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгийн 40%-аас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй байна.
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил ( 2011,2012, 2013 он) Тендерийн материалд санхүүгийн тайлангийн мэдээллийн хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд Цахим худалдан авах ажиллагааны систем нь Үндэсний татварын ерөнхий газрын татвар төлөгчийн мэдээллийн сангаас татварын өрийн талаарх мэдээллийг, Сангийн яамны e-balance системээс борлуулалтын орлогын мэдээллийг тус тус шалгана.
  • Сүүлийн 3 жил буюу 2011,2012, 2013 онуудын аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгийн 20%-аас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна
  • Харилцаа холбооны зохицуулах газрын “Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх - Гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт,засварийн тусгай зөвшөөрөл”-тэй байх.

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ