cover

Тендерийн урилга

Огноо: 2014-06-18
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-07-18
Тендер шалгаруулалтын нэр: Сумын эрүүл мэндийн төв, 20 ор /Хөвсгөл, Их-Уул сум/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XXV.1.53

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Сумын эрүүл мэндийн төв, 20 ор /Хөвсгөл, Их-Уул сум/ -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 днуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.
  • Ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэгдсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 онд санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй үнийн дүнтэй барилга угсралтын ажлыг доод тал нь нэг удаа бие даан гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.
  • Барилга, хот байгуулалтын яам: 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, 2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил, 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт (Хуучнаар 2.2.2, 2.2.4, 2.2.9).

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ
1 Хөх тэнгэр хөвсгөл Багц 1 855,526,140₮
2 Хөвсгөл батчандмань Багц 1 850,000,000₮
3 Есүй Ордон ХХК Багц 1 829,553,773₮