cover

Тендерийн урилга

Огноо: 2014-07-04
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-08-04
Тендер шалгаруулалтын нэр: Алт хайлуулах тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл//Улаанбаатар/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-Б-2014/ IX-42

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Алт хайлуулах тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл//Улаанбаатар/ -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Сүүлийн 2 жил (2012, 2013 он)-ийн борлуулалтын орлогын дундаж нь 180 сая төгрөөс багагүй байна.
  • • Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх
  • Сүүлийн 3 жил буюу 2011-2013 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байх.

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо
1 Цэцүүх трейд ХХК Багц 497,800,000₮ 0000-00-00

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Би Ар Си Глору консалтинг ХХК Багц 1 57,500,000₮ ТОӨЗ 18.2 (a)-д заасан Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил (2012, 2013 он)-ийн борлуулалтын орлогын дундаж нь 180.000.000 төгрөгөөс багагүй байна.
2 Дорнод Монголын Шинжлэх Ухаан Үйлдвэрлэлийн Төв ХХК Багц 1 445,600,000₮ ТОӨЗ 12.1 (ё)-д заасан 2 баргааны үйлдвэрлэгчийн каталоги ирүүлээгүй. ТОӨЗ 18.1 (a)-д заасан 1 тоног төхөөрөмжийн Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл шаардлага хангаагүй.
3 Тэнгэр газрын хишиг ХХК Багц 1 538,118,000₮ ТОӨЗ 18.1 (г)-д заасан “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2011-2013 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байх. /Нотлох баримт болгож гэрээ, актын хамт ирүүлнэ./ Ижил төстэй ажил гэдэгт Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлсэн туршлагыг авч үзнэ гэсэн шаардлагыг хангаагүй.
4 ХАНЛАБ Багц 1 549,778,000₮ ТӨӨЗ 21.4-д заасан Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа дутуу.