cover

Тендерийн урилга

Огноо: 2014-08-06
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-09-08
Тендер шалгаруулалтын нэр: Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Хөвсгөл, Чандмань-Өндөр сум/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-Б-2014/XVII-12

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Хөвсгөл, Чандмань-Өндөр сум/ -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Сүүлийн 2 жилийн/2012-2013 он/ борлуулалтын орлогын нийлбэр дүнгийн дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
  • Сүүлийн 2 жил буюу 2012-2013 он
  • Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онд санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй барилгын ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.
  • 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, 2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил /1-5 давхар хүртэл/ 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиололын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт /хуучнаар 2.2.2, 2.2.4, 2.2.9 заалтууд хамаарна/

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ
1 Сант-Өндөр ХХК Багц 1 1,128,717,124₮
2 “Бунбах” ХХК Багц 1 1,140,000,000₮
3 Исварасолюшн ХХК Багц 1 1,135,000,000₮
4 Идэр чандмань ХХК Багц 1 1,040,297,929₮
5 ХБС Багц 1 1,055,860,523₮
6 Галтшагай Багц 1 1,126,246,380₮