cover

Тендерийн урилга

Огноо: 2014-08-26
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-09-25
Тендер шалгаруулалтын нэр: Цэцэрлэгийн барилга, 100 ор /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг , 13 дугаар хороо/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XVII.1.1.175

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Цэцэрлэгийн барилга, 100 ор /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг , 13 дугаар хороо/ -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
  • Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй байна.
  • Сүүлийн 3 жилийн аль нэг жилд доод тал нь нэг удаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна. Ажил гүйцэтгэсэн гэрээ болон хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.
  • 1.2.1, 2.1.1, 2.1.2, 2.2.1, 2.2.2 /хуучнаар 2.2.2, 2.2.4, 2.2.9 заалтууд хамаарна/

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ
1 Комптреид ХХК Багц 1 918,167,309₮
2 Идэр чандмань ХХК Багц 1 950,000,000₮
3 Самосон ХХК Багц 1 948,665,501₮