cover

Тендерийн урилга

Огноо: 2014-08-29
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-10-01
Тендер шалгаруулалтын нэр: Сумын эрүүл мэндийн төв, 10 ор /Баянхонгор, Шаргалжуут сум/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XXV.1.56

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Сумын эрүүл мэндийн төв, 10 ор /Баянхонгор, Шаргалжуут сум/ -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас доошгүй байна.
  • 3. Сүүлийн 3 жилийн аль нэг жилд ядаж нэг удаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй гүйцэтгэсэн байна. Ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын акт, ажлын гэрээг хавсаргана.
  • 1. Зураг төсөл боловсруулах байгууллага нь: 1.2.1. 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл боловсруулах Тусгай зөвшөөрөлтэй байна. 2. Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь: 2.1.1: Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, 2.1.2: Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1-5 давхар хүртэл), 2.2.1: Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, 2.2.2: Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт, /хуучнаар 2.2.2, 2.2.4, 2.2.9 заалтууд хамаарна/

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ
1 Алтайн газрын хүч ХХК Багц 1 555,371,465₮
2 “Арвин Сан Тех” ХХК Багц 1 578,695,126₮