cover

Тендерийн урилга

Огноо: 2014-09-09
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-10-09
Тендер шалгаруулалтын нэр: Олон улсын шинэ нисэх буудал барихтай холбогдуулан Монголын талын гүйцэтгэх төсөл, арга хэмжээ /Төв, Хөшигийн хөндий/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XXV.1.44

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Олон улсын шинэ нисэх буудал барихтай холбогдуулан Монголын талын гүйцэтгэх төсөл, арга хэмжээ /Төв, Хөшигийн хөндий/ -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • - Сүүлийн 3 жилийн буюу 2011, 2012, 2013 онуудын борлуулалтын орлогын жилийн дундаж хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 25 хувиас багагүй байна
  • - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 25 хувиас багагүй байна
  • Шаардлагагүй
  • - Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 онуудад доод тал нь нэг удаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 25 хувиас багагүй үнийн дүнтэй барилга угсралтын ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна
  • БХБЯ-ны 2.1.1, 2.1.3, 2.1.5, 2.2.1, 2.2.2 /Хуучнаар бол 2.2.2, 2.2.4, 2.2.9/

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ