cover

Тендерийн урилга

Огноо: 2014-09-10
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-10-10
Тендер шалгаруулалтын нэр: Орон сууцны цахилгаан шатны шинэчлэл /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-Б-2014/XV-9

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Орон сууцны цахилгаан шатны шинэчлэл /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/ -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 он. Сүүлийн 2 жилийн аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын нийт мөнгөн дүнгийн дундаж борлуулалтын хэмжээ нь тухайн тендерийн төсөвт өртгийн үнийн дүнгийн 20 хувиас багагүй байна.
  • Тухайн тендерийн төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
  • Сүүлийн 2 жил (2012, 2013 он) Тендерийн материалд санхүүгийн тайлангийн мэдээллийг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд Цахим худалдан авах ажиллагааны системийг ашиглан Татварын ерөнхий газрын татвар төлөгчийн мэдээллийн сангаас борлуулалтын орлогын талаарх мэдээллийг шалгана.
  • Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 онуудад дор хаяж нэг удаа төсөвт өртгийн 10 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна. Уг ажлын гэрээ, ажил хүлээлгэж өгсөн комиссын актыг хавсаргана. Одоо гүйцэтгэж байгаа ижил төстэй ажлын гүйцэтгэл нь 75%-аас багагүй байх бөгөөд захиалагчаас тодорхойлолт авсан байна. Уг тодорхойлолтыг ирүүлээгүй бол татгалзах үндэслэл болно.
  • Барилга, хот байгуулалтын яамны: 4.1. Лифт, эскалатор, зорчигчийн ган татлагат болон чирэх замын угсралтын ажил, засвар, техникийн үйлчилгээ /Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна./

Тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 06 -ний өдрийн,
16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ